Thursday, March 26, 2015

Шалгалтны бэлтгэл хэр байна даа?

Шалгалтаа өгөөд хүссэн оноогоо авчихсан болохоор ч тэр юм уу би нэг л энэ блогтоо мэдээлэл оруулахдаа хойрго болчихоод байна.

Та хэдийн шалгалтны бэлтгэл хэр явж байна даа? Шалгалт өгсөн хүмүүс комментоор шалгалтны асуултуудаа оруулаад байвал бусдад ч гэсэн хэрэгтэй байх юм уу гэж бодоод байна аа? Шалгалт өгч байхад анзаарагдсан хэдэн зүйл байв.
  1. Хүмүүс яагаад ч юм бие биендээ шалгалтны дараа ямар асуулт ирсэнээ хэлэхгүй байх юм? Уг нь адилхан л зовлонг нь мэдэж баймаар юм аа???? Магадгүй шалгалтнаас шууд гарсны дараа юун дээр алдсан бол, яасан бол гэх мэтчилэнгээр маш их стресстэй гарч ирдэг байж болох л юм.
  2. Шалгалт өгч байгаа зарим хүмүүстэй ярилцахад ер нь бэлтгэл сайн хийгээгүй, өөрийн түвшингээ тогтоох гэж орж байгаа хүмүүс дийлэнхи нь байгаа санагдсан. Нэг шалгалт өгөхөд биднээс 300д мянган төгрөг авч байгаа шүү дээ. Дундаж цалин 600000 - 800000 гэж бодоход л бараг талыг нь аваад явчихаж байна. Тиймээс нэгэнт л өгч байгаа бол маш сайн бэлдэх. Өөрийн бүхий л хүч чадлаа дайчлах хэрэгтэй юм шиг санагдсан.
  3. Шалгалт өгсний дараа харамсах хэрэггүй. Би ч гэсэн яс юман дээрээ гарч ирчихээд энэн дээр ингэж бичдэг байж, ингэж хариулдаг байж гээд зөндөө л бодсон л доо. Гэхдээ л чи өөрийнхөө тухайн мөч дэхь хамгийн сайнаараа л хичээн өгсөн гэдгээ л тархиндаа ухамсарлуулах хэрэгтэй шүү.
  4. Магадгүй чи хүссэн оноогоо авч чадаагүй байж болох юм. Сэтгэлээр унах шаардлага байхгүй шүү дээ. Дахиад сайн бэлдэж байгаад орчих. Ажиглаад байхнээ хүмүүс шууд дараа сарынх нь IELTS-н шалгалтандаа шууд бүртгүүлчих юм. Гэхдээ статистикээс харахад оноогоо 1 бүхэл оноогоор дээшлүүлэхийн тулд дор хаяж 2 сарын бэлтгэл хэрэгтэй гэдэг юм байна лээ шүү. Тиймээс хэрэв цаг хугацаа давчуу биш бол дэмий мөнгө гарздаад яах вэ?