Эрүүл амьдралын хэв маяг хэвшүүлэхээр өнөөдрөөс эхэллээ. Шинэ жил, шинэ хэв маяг
#1 Эрүүл хооллолт, өглөө болгон өдрийн хоолоо бэлдэж ажил руугаа авч явна. Аль болох эрүүл хооллохоор хичээж эхлэв. Хоолын орцондоо ногоон өнгөтэй хүнсний ногоонуудыг түлхүү оруулж эхлэв.
#1 Эрүүл хооллолт, өглөө болгон өдрийн хоолоо бэлдэж ажил руугаа авч явна. Аль болох эрүүл хооллохоор хичээж эхлэв. Хоолын орцондоо ногоон өнгөтэй хүнсний ногоонуудыг түлхүү оруулж эхлэв.
#2 Хэрэггүй зүйлст мөнгө зарцуулахаа болих. (Утасныхаа багцыг зөвхөн дата багц болгож өөрчлөв. Ойролцоогоор сар бүр 20 евро хэмнэлээ)
#3 Өдөр бүр эрт босох. Өглөө 6:00 - 6:30н хооронд сэрэх. Орой 10:00 гэхэд орондоо орж унтсан байх. 15 минут анхаарал төвлөрүүлэх, бясалгал хийхээр шийдэв.
#4 Өдөрт дор хаяж 2 литр ус уух, өдөрт уух кофены хэмжээг 1 байлгахаар шийдэв.
#5 Долоо хоногт дор хаяж 2 удаа гүйх, өдөрт 10000 алхам алхах. Хүүхэд цэцэрлэгт өгөх, ажил руу явах гэх мэтээр өдөрт 10000 алхам алхах ч дорхноо л яваад өгөх юм байна лээ.